Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ…

Date:

Өнгөрөгч Даваа гарагт БОУАӨЯ-наас түр зогсоогоод байсан Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн. Үүний дараагаар Ардчилсан намын зүгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг бүр мөсөн зогсоож, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан юм. Тэгвэл эл үйл явцтай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна. Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 3 удаа зарлаж, хамгийн боломжит санал өгсөн, туршлагатай гүйцэтгэгчийг хуульд нийцүүлж сонгон шалгаруулсан болно. Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн. Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтийг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно. АНам зогсооё гэдэг сөрөг хүчний увайгүй шаардлага тавьж ард иргэдээ боддоггүй хийрхсэн улс төр хийж байна. Ямарч ШУ-ны үндэслэлгүй муйхар шаардлага. АН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Туулын зам гэж дурьдсан атлаа увайгүй улс төр хийж бна. Манай намын зарим бүлэглэл Туул тавигдвал Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багуудын ажиллуулж бна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох юм.
Яг нэг жилийн өмнөх технологиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж бна. Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч бнаа та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодоочээ бүлэглэлүүд, МАНАНуудаа.
Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...