Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд салбарын холбоодтой уулзахад арьс ширний салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, үнэгүйдээд буй арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулан малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудлаар тус холбооноос бүтээлч санал гарсныг тэмдэглэж, Эмээлт эко АҮП-ийн бүтээн байгууулалтыг эрчимжүүлэн ашиглалтад оруулах асуудалд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.

Арьс ширний 23 үйлдвэрийг үе шаттайгаар Эмээлтэд нүүлгэн шилжүүлснээр технологио шинэчлэх, Монголын арьс ширний үйлдвэрүүд LWG гэрчилгээтэй болох,  дээд зэргийн тогтвортой гарал үүслийн бүсэд багтах, бэлчээрээс бүтээгдэхүүн хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүрэн үйл ажиллагаа явуулах, “Цагаан алт” хөтөлбөрийн арьс ширний экспортын зорилтыг биелүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

Сайд Ц.Идэрбат суурь асуудлаа шийдвэрлэхийн тулд малчдын бэлтгэж буй арьсны чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 5 сумыг сонгон малын өвчлөлийг арилгах, арьс ширийг стандартын дагуу боловсруулж, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх,  эргэлтэд оруулах чиглэлээр анхны загвар зургийг гаргахыг ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Дондогдоржид даалгалаа.

Жишээлбэл, хуучнаар Худалдаа бэлтгэлийн ангийн загварыг шинэчлэн гаргах, түүхий эдийн ахисан шатны боловсруулалтыг хийх, арьс шир бэлтгэхэд тулгамдаж буй малын паразиттах, нядлах үеийн исгэлт, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэж  эргэлтэд оруулах суурь асуудлыг шийвэрлэхээр зорьж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

А.Баяр: Х.Нямбаатарын тролл баг миний тухай кино хийж цацахаар...

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй энэ...

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж,...