ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Date:

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хуралдааныг ахаллаа.

Хуралдаанаар шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцэж, ШТС-уудын гаднах дарааллыг бууруулах, авто замын хөдөлгөөний ачааллыг багасгах, иргэдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.

Тухайлбал, ШТС-уудын ажилтнуудын ээлж хүлээлцэх цагийг өглөөний 08:30-09:00 цаг байсныг 11:00 цаг болгон өөрчлөх зохицуулалт хийнэ.

Өглөөний оргил ачааллын үеэр зарим ШТС ээлж хүлээлцэх шалтгаанаар шатахуун түгээлтийг түр зогсоосноор автомашины дараалал нэмэгдэж, авто замын хөдөлгөөнд нэмэлт ачаалал үүсгэж байгаа тул ийнхүү ээлж хүлээлцэх цагийг хойшлуулж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв энэхүү зохицуулалтыг мөрдөж, иргэдийн ажил, сургуульдаа зорчих өглөөний оргил ачааллын үеэр шатахуун түгээлтийг тасалдуулахгүй зохион байгуулахыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.

Мөн улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Шатахууны шуурхай штабаас импортын татан авалтыг нэмэгдүүлэх, тээвэрлэлт, буулгалт, түгээлтийг эрчимжүүлэх, шатахууныг ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...