Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын төслийн ажлын явцтай танилцлаа

Date:

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсэг өнөөдөр /2026.05.02/ Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Ажлын хэсэг Улаанбаатар хотын Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий хүртэлх трассын дагуу ажиллаж, дараах бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэ үеэр Багахангай өртөөний өргөтгөлийн ажил, трассын 38–42 км-т хийгдэж буй гүн ухмалын газар шорооны ажил, 43 болон 66 километрт баригдаж буй төмөр бетон гүүрийн барилга угсралт, Дундговь аймгийн авто замтай огтлолцох хэсгийн ажлын явцыг тус тус танилцууллаа.

“Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн.  Өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны доод бүтцийн ажлын гүйцэтгэл 98 хувьтай, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрч, төлөвлөгөөний дагуу урагшилж байна.

”Монголын төмөр зам” ТӨХК нь Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, Эмээлт орчимд зам холбох ажлыг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна.  Тус чиглэлийн төмөр замын 300 тэрбум төгрөгийн МТЗ бонд амжилттай арилжаалагдаж, үлдсэн 40-60 км төмөр замыг ирэх намар ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

Тавдугаар сарын 10-ныг дуустал өдөр бүр 07:00–19:00 цагийн хооронд Төв...

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн "Big data" буюу мэдээлэл цуглуулах арга...

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 2, Санчир гараг. Билгийн...