ХААН Банк 2025 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарлаа

Date:

Монголын татварын албанаас жил бүр тодруулдаг “Шилдэг татвар төлөгч ААН”-ийн жагсаалтад ХААН Банк 2025 онд төлсөн татварын хэмжээгээрээ 5-рт эрэмбэлэгдлээ. Тус хүндэт өргөмжлөлийг өнөөдөр Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа Төрийн ордонд ёслол төгөлдөр гардан авсан юм.

ХААН Банк 2025 онд  улсын төсөвт 315.9 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 109.1 тэрбум, нийт 425.0 тэрбум төгрөгийн албан татвар, төлбөр хураамжийг улсын төсөвт төвлөрүүлснээр сүүлийн долоон жил дараалан ийнхүү шилдэг татвар төлөгчөөр шалгараад байна.

Ийнхүү татвараар дамжуулан эх орондоо үнэ цэн бүтээхээс гадна бид ХААН Банк сангаараа нийгмийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах 530 гаруй төсөл хөтөлбөрийг аль хэдийн хэрэгжүүлж, 28 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. Үүнээс жишээ дурдвал, 2025 онд алслагдсан дөрвөн байршилд эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн технологийн шийдэл бүхий бага сургууль барьж, хүлээлгэн өгч хүүхэд багачуудад суралцах таатай орчныг бүрдүүллээ.

Монгол Улсын нийт амын 84% буюу 3 сая харилцагчдад банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж буй ХААН Банкны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд  харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд нь хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, салбартаа түүчээлэн ажиллахыг зорин ажиллаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ

Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш,...

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж барина гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон...

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын хойно байрлах...

БГД-ийн 1-р хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт...