Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж барина гэв

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын хөтөлбөртэй “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авч, улсын сургууль болгосон. Харин энэ жил Эрингийн баруун талын объектыг түрээслээд дараа жил худалдаж авах нөхцөлтэй улсын цэцэрлэг болгох хэлэлцээр хийнэ.

Мөн Эрин хороолол орчимд авто замын зогсоол, авто замыг бүхэлд нь барьж байгуулна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Алтай хотхон”, “Голден Парк”, “Нарны хороолол” гээд нягтшил ихтэй гурван байршилд сургууль хүрэлцээгүй байна. Бид эдгээр байршилд сургуулийн барилгын ажлуудыг эхлүүлж, ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Тулгамдсан асуудлуудыг шийдэж, бүтээн байгуулалтын улиралд барилгын ажлыг эхлүүлнэ. Ингээд 2027 оны сүүлээс Баянгол дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийднэ. Сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ. НИТХ, НЗДТГ-аас 2028 онд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэхээр зорьж байна” гэв.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага...

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж...