Дөрөвдүгээр сард 5356 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ

Date:

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой дотоод, гадаадын иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна.

Иргэд парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авах бус, бодитоор мэдэрч, оролцох боломж улам бүр нэмэгдэж байна.

Энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан 176 удаагийн аяллаар нийт 5356 иргэн Төрийн ордонд зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ. Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн иргэдээс гадна олон улсын зочид, төлөөлөгчид энэхүү аялалд нэгдсэн нь онцлог байв. Тухайлбал, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид болон Конрад Аденаурын сангийн олон улсын хөтөлбөрийн оролцогчид хүрэлцэн ирж, туршлага солилцлоо.

Мөн Зэвсэгт хүчин, Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн цэргийн байгууллагын алба хаагчид, соёл урлаг, боловсролын салбарын төлөөлөл хууль тогтоох үйл явцтай танилцахын зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцов.

Ирээдүйн идэвхтэй, оролцоотой иргэдийг бэлтгэх зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрт 51 сургуулийн 1951 сурагч хамрагдаж, хууль тогтоох үйл явцыг бодитоор харж мэдэрч, Төрийн ордны түүх, соёлын өв, хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцсан нь тэдний хувьд мартагдашгүй дурсамж болжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...