Шүүмжлэлд өртөөд байсан муруй замыг “Хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлт” байсан гэж тайлбарлав

Date:

Нэгдүгээр хорооллын арын авто замыг өргөтгөх ажил 2025 онд эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар тус авто замын зарим хэсэгт өндөр хашлага суурилуулахдаа муруй буюу тахиралдсан байдалтай байгааг иргэд шүүмжилж буй.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас “Энэхүү авто зам нь Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй авто замын төсөл бөгөөд зураг төслийг “Финниш оверсийс консалтинг” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр 2024 онд боловсруулж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн, магадлалаар батлуулсан болно.

Зураг төсөлд уг байршлын явган хүний гарцын хэсэгт явган зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, зорчих хэсгийг нэг дор бус үе шаттай гаргах, тээврийн хэрэгслийн хурдыг зохистой түвшинд сааруулах, жолоочийн харааны болон хөдөлгөөний чиглэлийн ойлгомжтой байдлыг сайжруулах зорилгоор дунд тусгаарлах арал бүхий зохион байгуулалтын шийдэл тусгагдсан.

Иргэдийн зүгээс “мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент юм. Энэхүү шийдэл нь тээврийн хэрэгслийн урсгалыг гарцын орчимд хэт шулуун, өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, жолоочийг гарцын бүсэд анхааралтай, хурдаа бууруулж зорчих нөхцөлийг бүрдүүлдэг.

Мөн дунд тусгаарлах арал нь явган зорчигчид замыг хоёр үе шаттайгаар гарах боломж олгож, зорчих хэсэг дээр байх хугацааг багасгах, эсрэг чиглэлийн урсгалыг тус тусад нь хянах, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй шийдэл юм.

Одоогоор уг хэсгийн аюулгүйн арал, тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдээгүй, барилгын ажлын дараагийн үе шатанд хийгдэнэ. Ажил бүрэн дууссаны дараа тухайн хэсгийн зохион байгуулалт илүү ойлгомжтой болно.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газар нь захиалагчийн хяналтын чиг үүргийн хүрээнд барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж байна” гэсэн тайлбарыг хийлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...