Жеффри Эпштэйний гэрт болсон оройн зоог нь “галзуу” үдэшлэг болж үргэлжилсэн тухай цуврал мэйлүүд ил боллоо

Date:

2015 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Жеффри Эпштэйний гэрт болсон оройн зоог эцэстээ ямархуу “галзуу” үдэшлэг болж хувирсан тухай нотлох цуврал имэйлүүд ил боллоо.

Урьдчилан тараасан хөтөлбөрт бичигдсэн зочдын дунд Холливудын одод, улс төр, нийгмийн нөлөө бүхий эрхмүүдээс гадна Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар байсан нь анхаарал татаж байна.

Үдэшлэгийн маргааш Эпштэйн рүү хоёр ч хүнээс талархлын имэйл ирсний нэг нь алдартай илбэчин, жүжигчин Дэвид Блэйн байв. Тэрээр: “Үнэхээр мартагдашгүй, гайхалтай үдэш байлаа. Охид ч гайхалтай байсан” хэмээн бичжээ. Харин нөгөөх нь Ариан де Ротшилд байсан бөгөөд “Тийм ээ, бид чадлаа. Өнгөрсөн шөнө болон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч надаас дэд бүтцийн төслүүд болон санхүүжилтийн тал дээр хэрхэн тусалж болох талаар асуулаа…” гэх мэтээр илгээсэн байна.

Ийнхүү Монгол Улсын төрийн өндөрлөгүүд дэлхийд зартай хүмүүсийн нууцлаг үдэшлэгт оролцож, тэдэнд “хэрхэн туслах” талаар өгөөмөр санал тавьж явсан нь АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудсанд албан ёсны баримттайгаа нийтлэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...