Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Хан-Уул дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос даль” хотхоны ард 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид долоо хоног бүр дүүргүүдэд ажиллан, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэхийг зорьж байна. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 4800 ам метр газарт 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэ газар аж ахуйн нэгжийн нэр дээр байсан бөгөөд сүүлийн хоёр жил талууд ойлголцолд хүрч чадаагүй. Өнөөдөр аж ахуйн нэгжтэй ойлголцож, нөхөн олговор шилжүүлэх захирамжаа гаргасан. Ингээд сургуулийн барилга барихаар шалгарсан компани барилгын ажлыг эхлүүлж байгаа юм. Энэ байршилд 1200 орчим оршин суугч амьдардаг. Гэвч нэг ч сургууль байхгүй. Оршин суугчдын хүүхдүүд 15, 18 дугаар сургуульд сурдаг. Зарим хүүхэд Нарны хороолол руу сургуульд явдаг. Тэгвэл энэ сургууль баригдсанаар хүүхдүүд ирэх оны есдүгээр сарын 1-нээс амьдарч байгаа орчиндоо сургуульд явах боломжтой болох юм. Техникийн нөхцөлүүд бэлэн болсон бөгөөд газрын асуудал шийдэгдсэн, газар доогуур шугам сүлжээ байхгүй тул ажилд саатал гарахгүй. Тиймээс ирэх жил санхүүжилтээ бүтэн тавьж, тус ажлыг 2027 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулж өгөхийг гүйцэтгэгч байгууллагаас хүсэж байна. Энэхүү ажилд НИТХ-д Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгчид хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Тус сургууль нь гаднаа тоглоомын талбайтай байна. Мөн хөл бөмбөгийн талбай байгуулах зэргээр хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлнэ. Хотхон, хорооллууд орчиндоо сургууль, цэцэрлэгтэй болох боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...