УИХ-ын гишүүн М.Нарантуяа: Н.Учрал өлсгөлөн иргэдийнхээ ходоодоор далимдуулж Х.Нямбаатарыг унагах шалтаг хайж явсан байна…

Date:

Тэрбээр, “Буруу бүхэн бусдын буруу гэдэг үлгэр болж байна. Н.Учрал Ерөнхий сайдынхаа ажлыг аваад нэг сар болсон байна. Хэн ч Ерөнхий сайд болсон энд нэг үүрэг даалгавар, пракц хоорондын хагарлыг цэвэрлэх ийм л ажлыг хийж байна. Тэгэхээс биш яг бодитоор Монгол Улсыг сайн сайхны төлөө, иргэдийн амжиргаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа хүн нэг ч алга гэдгийг ойлгох хэрэгтэй.

Н.Учрал махны үнийг шийдэхийн төлөө Хүчит Шонхор явсан биш. Х.Нямбаатарыгаа унагах шалтаг хайж хамгийн зөв оновчтой юм олсон нь тэр байсан. Өлсгөлөн иргэдийнхээ ходоодоор далимдуулж Х.Нямбаатарыг унагах шалтаг хайж явсан байна. Улс төрийн зодооноо үргэлжлүүлж, баатар болж жүжиглэж байна. Х.Нямбаатар нь явсан ч иргэдийн амьдрал нуруун дээр чинь үлдэж байгаа шүү Н.Учрал аа.

Энэ махны үнэ ханшийг барих чинь Засгийн газрын ажил биш юм уу. Хүчит Шонхор дээр хэзээ нөөцийн мах зарж байсан юм. Тэнд зардаггүй шүү дээ. Тэгээд одоо өөрөө махаа олж илрүүлэх байх. Х.Нямбаатар бол үс нь буурал болтлоо үзэж тарж, хотыг өнгөтэй өөдтэй болгосон шүү” гэв.

Мэдээллийн эх сурвалж: Zuv.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...