Улаанбаатарт 14 хэмийн дулаан

Date:

Тавдугаар сарын 24-ний ням гараг. Улаанбаатарт шөнөдөө 3 хэм, өдөртөө 14 хэмийн дулаан байна.

Хур тунадас: 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: 23, 25-нд нутгийн зарим газраар, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24…+29 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...