Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо

Date:

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр болж шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцсэн юм.

Шийдвэрийг тодруулбал, “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “…зөвхөн нэг удаа…” гэсэн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг улираан томилох боломжтой болж буй юм.

Сануулахад, одоо ажиллаж буй УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилж байсан бөгөөд ирэх зургаадугаар сарын 2-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...