Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ утсыг булаан авч их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ

Date:

Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ утсыг булаан авч их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр иргэн М-ээс ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадаа таксины жолооч миний данснаас 25 сая төгрөг шилжүүлж авсан байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад марк улсын дугаар тодорхойгүй таксины жолооч үйлчлүүлж байсан 45 настай эрэгтэй М-ийн гар утсыг булаан авч Хаан банк болон ХХБ-ны данснаас нь 25 сая төгрөг шилжүүлэн авсан хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн цахим хаяг, дансны үлдэгдэл гар утас болон интернэт банкны код зэрэг хувийн мэдээллээ бусдад харуулахгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр зорчиж, өөрийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал өнөө...

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...