ЧУУЛГАН: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

Date:

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэнэ.

Хамгийн эхэнд П.Батчимэг нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай /Шинэчилсэн найруулга/ зэрэг бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн О.Амгаланбаатар нарын 41 гишүүний боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг дараалалд оруулсан байсан ч хууль санаачлагч хуулийн төслөө хэлэлцүүлэхийг хойшлуулж буйгаа мэдэгдсэн юм.

Уг хуулийн төсөлд: 

  • 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох,
  • Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал бүх нийтээр амардаг болох,
  • Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно. 128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгодог болох,
  • Үндэсний их баяр наадмын үеэр ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулдаг болох зэрэг асуудлыг тусгасан байв.

О.Амгаланбаатар нарын санаачилсан дээрх хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхийг дэмжээгүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...