“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ – 2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 42 СУРАЛЦАГЧ ХАМРАГДАЖ, АМЖИЛТТАЙ СУРАЛЦАЖ БАЙНА

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Тус хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм. Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт 2026 оны байдлаар Хан-Уул дүүргээс 42 суралцагч хамрагдаж, Унгар, Герман, Польш, Англи, Канад, Австрали, БНХАУ, Франц, АНУ, БНСУ, Турк зэрэг 11 улсын их, дээд сургуулиудад Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр амжилттай суралцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй хийх уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Бат-Оргил нар хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, суралцагчдад буй тулгарч буй асуудлуудыг тодруулж, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс тавьсан асуултад хариулт өгч, харилцан санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ХУД-ийн 17-р хороонд 720 хүүхдийн суудалтай ЕБС-ийн барилга Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна

Тус сургуулийн барилга угсралтын ажлыг Гурванбулаг Сод ХХК гүйцэтгэж...

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын III улирлын буцаан олголтыг өнөөдөр...

МОНГОЛ, ГЕРМАНЫ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад...

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...