С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн газарт хариуцлага тооцно

Date:

УИХ-ын гишүүн, АҮБХ-ны дарга С.Ганбаатар “Цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн Газарт хариуцлага тооцох” талаар мэдээллээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүний хувиар 15 аймагт ард иргэдтэй уулзахад цахилгаан, дулааны үнэ хэрээс хэтэрч нэмэгдсэн нь тэдний амьжиргаа, аж үйлдвэрлэгч, ЖДҮ, өрхийн аж ахуй эрхлэгчдэд хүнд тусаж, зарим нь хаалгаа барихад хүрч аюултай байдал үүслээ. Энэ нь ажилгүйдэл, үнийн хөөрөгдөлд онцгой нөлөөлж байна. Тиймээс Эрчим хүчний Яам, Үндэсний хороо, Зохицуулах хороонд хандлаа. УИХ-аар батлагдсан үнэ тарифаас нэмэгдүүлж өсгөж байгааг яаралтай таслан зогсоо. Хэрэв үгүй бол  ЭХЯ, ЭХЗХ, ЭХҮХ-нд хариуцлага тооцно. Цахилгааны үнийн талаар УИХ-ын чуулганд төсвийн тухай хууль хэлэлцэж байхад миний бие энэ талаар олон удаа хэлж сануулж, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа нэмнэ гэдгийг хэлж байв.

Тиймээс дээрх байгууллагууд үүнд яаралтай арга хэмжээ авч, үндэслэлгүй нэмсэн тарифууд байгаа бол мэдээллээ ирэх сарын 1-ний дотор өгөх ёстой гэдгийг би бичгээр мэдэгдлээ. Үндэслэлгүй, хууль бусаар үнэ тариф нь нэмэгдсэн ААН, ЖДҮ нар бидэнд мэдээлнэ үү. Аж үйлдвэржилтийн байнгын хороо үүнд анхаарлаа хандан ажиллана.

300 мянган төгрөг цахилааны төлбөртөө төлж байсан айл өрх 1 сая төгрөг төлж байна гэнэ. Үүнийг нягталж үзээд бид Эрчим хүний зохицуулах хорооныхонтой хэлэлцэж, нэмэгдсэн байвал батлагдсан хэмжээнд барина, эс бөгөөс холбогдох яамдын дарга нарт хариуцлага тооцно” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...