М.Нарантуяа-Нара: Халамж, хүнсний талон хорооны эгч нарын гараар орж, сонгуулийн хэрэгсэл болдог

Date:

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ж.Баясгалан, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара нар Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрахуй, сувилахуйн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа: Япон улсад асрахуй сувилахуйн асуудлаар өндөр настны асаргаа халамжийн газраар бид маш сайн судалгааг хийсэн. Тогтолцооны болон дэд бүтэц маш олон төрлөөр судаллаа. Эндээс онцолж хэлэхэд, Япон улс асрахуйн эдийн засаг, асаргаа халамжийн нөхцөл байдлыг нийт ахмадаа долоон түвшинд үнэлээд долоон түвшний үйлчилгээ үзүүлэх, зөвхөн төрийн байгууллагаар биш төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа буюу түншлэлийг маш сайн хэрэгжүүлж өгсөн нь давуу талтай харагдсан. Бүх зүйлийг төр хийх хэрэггүй.

Хамгийн гол нь, Япон улс ахмадуудаа үнэлэх үнэлгээ нь маш сайн ажилладаг юм байна гэж харсан. Гэтэл манайд хэцүү тал нь ямарваа асаргаа халамж эсвэл хүнсний талон гэхэд хорооны эгч нарын гараар орж, танил талдаа сонгуулийн хэрэгсэл болдог учраас бид энэ тал дээр хүртэл маш сайн асуултыг асууж хариулт авсан” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...