Цагаан сараар хоёр хоног нэмж амраах хувилбарыг хэлэлцэнэ

Date:

Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ жилийн Цагаан сарын баярын амралтын хоногийг хууль зөрчихгүйгээр нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр товлосон.

Эх сурвалжийн мэдээлснээр, багадаа хоёр хоногийн амралт нэмэх хувилбар яригдаж байгаа аж. Учир нь, бүх нийтийн амралтын өдөр хэрэв амралтын өдөр таарвал түүнийг ажлын өдөрт шилжүүлэх эрх Засгийн газарт бий. Засгийн газар үүнийг журам гаргаж шийддэг.

Харин Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд, Цагаан сарын тухайд шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан. Энэ нь гурван өдөр амрах тухай агуулга болохоос шинийн 1 тасарсан ховор тохиолдолд бямба, ням гарагт амраад л даваагаас ажилдаа орох нь буруу гэж олон нийт үзэж байгаа юм.

Иймд Бямба, Ням Гарагт Таарч Байгаа Амралтыг Даваа, Мягмар Гараг Луу Шилжүүлэх Эрх Засгийн Газарт Бий. Цаашлаад Гурван Өдрийн Амралтыг Хадгална Гэвэл Лхагва Гарагт Ч Амраах Боломж Бий. Гэхдээ Засгийн Газрын Хувьд Хоёр Хоног Сунгах Хувилбарыг Ярилцаж Байгаа Гэх Мэдээлэл Байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан цаг үеийн нөхцөл байдалтай...

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

"Дэлхийн хортон шавж, устгалын өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл орчин -...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн...

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...