18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол ₮200 мянгаар торгоно

Date:

Монгол Улсад Унадаг Дугуй, Суррон, Скүүтер, Мопедын Хэрэглээ Сүүлийн Жилүүдэд Эрс Нэмэгдсэн.

Замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд иргэд цахилгаан мопед болон скүүтерээр замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуй, эсвэл явган хүний замаар бусдад аюул саад учруулахгүйгээр зорчино гэж заажээ. Ингэхдээ 10 км цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглодог. Гэвч энэ төрлийн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа иргэд хурд хэтрүүлэх, насанд хүрээгүй хүүхдүүд бие биеэ дагаж дуурайн үзүүлбэр үзүүлэх, хамгаалалтын хэрэгслийг дүрэм журмын дагуу хэрэглэхгүй байх, явган зорчигчийг мөргөж гэмтээх зэргээр зөрчил гаргасаар байна.

Сүүлийн гурван жилд л гэхэд улсын хэмжээнд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдлыг бүрттгэжээ. Зөвхөн өнгөрсөн жилд 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амиа алдсан.

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа бий. Энэ бүхнийг харгалзан сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Уг журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгоно.

Эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хотын бүсгүй Н.Нандинцэцэг: Г.Ганхүрэл бидний харилцааг зөвхөн бид хоёрт нь үлдээж өгнө үү…

Н.Нандинцэцэг: "Нэг зүйлд хэт туйлшрах хэрэггүй… Сүүлийн үед намайг тойрсон...

Асуудалд холбогдоод буй жүжигчин Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

“МИАТ" ТӨХК-ийн бүхээгийн ажилтан, жүжигчин Б.Сэтгэлтүвшин Тайланд Улсад суугаа...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүү О.Тэмүүлэн өнөөдөр Монголд бууна гэв

УИХ-ын гишүүн Ж.Баясгалангаас Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудлаар байр...

Л.Оюун-Эрдэнэ: Би хүүдээ итгэж байна. Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаны...