Комедиан Ж.Баяржаргал: Уучлалт гуйхгүй бол намайг гүтгэсэн хэргээр шүүхэд хандана

Date:

Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн оролцогч Jieun буюу Ж.Энххүслэн өчигдрийн дугаар дээр экс найз залуу нь түүнд хүчирхийлэл үйлддэг байсан гэх утгатай зүйл ярьсан. Түүний экс найз залуу болох Комедиан Баяраа /Ж.Баяржаргал/ түүний энэ яриаг үгүйсгэж өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлэл хийжээ.

Тэрбээр “Хүн итгэмээр зүйл яриарай. Миний хүмүүжилд эмэгтэй хүнд гар хүрэх гэдэг зүйл байхгүй шүү. Зөрөхдөө өөр лүү чинь харсан хүнийг хараад уурладаг гэнэ үү. Броо чи өөрийгөө юу гээд бодчихсон юм бэ. Чи яахаараа найзуудтайгаа уулздаг юм гээд хана руу шиддэг гэнэ үү. wtf. Чи одоо Ларьдма гээд кино ярьж байгаа юу? Би хэдий циркчин ч гэлээ өөр шигээ хүнийг хана руу шидлээ юу.

Ядаж логикоор бод. Би 181 см, чи 182 см шдээ.Би уурлахаараа хашхичиж, юм хум сүйтгэдэг хүн биш, эргүү юм бэ. Тэгснээ салъя гэхээр амиа хорлоно гэдэг байсан ч гэнэ үү. Хэдэн он бэ. Салъя гэж гуйдаг байсан ч гэх шиг. Би бараг гуйж салсан шдээ юу вэ? Араар тавихад нь боломж олгоод л аймар тэнэг удаан тэссэн шдээ харин ч. Тийм ядчихсан арга хэрэглэж үхнэ, мүхнэ гэдэг хүн биш шүү жоохон хүүхэд байгаа бишдээ.

Та хэд бас шүүлтүүртэй ялгаж тунгаагаарай. Түрүүлж дуугарсан хүнийх нь зөв байдаггүй шүү. Бас эрэгтэй хүн өөрийгөө өмөөрөх эрхтэй. Шалчигналаа гэдэг үгээр олон хүн эрхээ хориулсан байдаг. Үнэхээр би тэр хүний хэлсэн зүйлүүд үнэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Өөрөө уучлалтаа гуйгаад ярьсан юмаа залруулна биз. Гэмээ ухаараад амны алдаа хийснээ ухаарвал МУЖИК зангаа гаргаж дуугүй байя. Үнэхээр үгүй ээ гэвэл намайг гүтгэсэн хэргээр хуулийн байгууллагад хандана” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...