Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт хэвлэлд нээлттэй ярилцлага өгнө

Date:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл түгээх үйл ажиллагаа болон сүүлийн үед үүсээд буй асуудалтай холбоотойгоор хараат бус, бие даасан 26 редакц нэгдэж, энэ оны тавдугаар сарын 20-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлсэн.

Шаардлагад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтмол хугацаанд ямар нэг эвлүүлэггүй, олон нийтэд нээлттэй, шууд ярилцлага өгдөг байх, энэхүү үйл ажиллагааг албажуулах зорилгоор “Ерөнхий сайдын мэдээлэл өгөх журам”-ыг боловсруулж, хэрэгжүүлэх тухай тусгасан юм.

Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас редакцуудын хүргүүлсэн шаардлагад хариу өгч, албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт УИХ итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Ерөнхий сайд хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ярилцлага өгнө хэмээн дурдсан байна.

Хүргүүлсэн хариу албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эх сурвалж: gogo.mn

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг БШУЯ-ны сайдаар томилохоор болжээ

Боловсролын сайд П.Наранбаяр өргөдлөө өгсөн тул УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг...

Х.Нямбаатар: Миний зургийг Э.Бат-Амгалангийн хадам дүү шатаасан. Шатаавал шатаагаад бөөлвөл бөөлнө биз, би ажлаа л хийе…

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариуллаа....

16 настай охины ээж Г.Отгонтуяа: Хууль зүйн сайд нь хүртэл ийм зүйл ярихаар аргагүй л ар томтой залуус юм…

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: "16 настай охины хэргийн сэвэлтийг гадаад...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг гуравдугаар сарын...