Хотын бүсгүй Н.Нандинцэцэг: Г.Ганхүрэл бидний харилцааг зөвхөн бид хоёрт нь үлдээж өгнө үү…

Date:

Н.Нандинцэцэг: “Нэг зүйлд хэт туйлшрах хэрэггүй…

Сүүлийн үед намайг тойрсон худал мэдээлэл, бодит бус хардлага үнэхээр их хэцүү дарамтыг мэдрүүлж байна. Би ч бас жирийн л хүн. Зүрх сэтгэлтэй, амьдралынхаа үнэ цэнийг өөрийнхөөрөө бүтээхийг хүсдэг, бас алдаа оноотой, ухаарч сурч яваа нэгэн.

Экологийн цагдаагийн газраас над руу холбогдож, Нийгмийн хариуцлагын хүрээнд би өөрийн хүсэлтээр мод тарьсан. Энэ нь миний зүгээс байгаль орчиндоо зориулсан нэгэн үйлдэл байсан юм. Ганхүрэл маань тухайн үед аялан тоглолтод оролцож байсан учир хамт тарих боломж байгаагүй.

Гэвч энэ энгийн үйл явдлыг мушгин гуйвуулж, намайг буруутгах оролдлого гарсаар байгаа нь сэтгэл эмзэглүүлж, нэр хүндэд минь сөргөөр нөлөөлж байна. Хүмүүсийн бичиж буй хатуухан үгс, үндэслэлгүй шүүмжлэл үнэхээр хүнд тусаж байна.

Надад ч бас эрэгтэй дүү, найз нөхөд, ангийн хамт олон, үеэл ах дүүс гээд хайртай хүмүүс минь бий. Би тэдэнтэйгээ энгийн амьдралаар амьдрах эрхтэй. Гэвч одоо бүр төрсөн дүүтэйгээ гудамжаар хамт явахаас ч эмээдэг болчихлоо. Энэ чинь л дарамт.

Ганхүрэл бид хоёрын хувьд одоо нэгнээ илүү сайн таних, харилцаагаа ойлгох хугацаа хэрэгтэй байгаа. Шууд гэр бүл болно гэж туйлшрах нь буруу. Гэр бүл төлөвлөлт бол хариуцлагатай, бодож тунгааж байж ханддаг том шийдвэр.

Тиймээс, бидний харилцааг зөвхөн бид хоёрт нь үлдээж өгнө үү. Өөрийнхөөрөө тайван амьдрах орон зай, амьсгалах эрхийг минь битгий үгүйсгээч.

Баярлалаа.” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...