Сургуульдаа ирээгүй, алга болсон 8 настай хүүг олжээ

Date:

2025оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  Баянзүрх дүүргээс найман настай хүүхэд алга болсон талаар мэдээлсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11.13 цагт “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх сургууль дээрээ хүргүүлсэн 8 настай хүүхдийг 11.00 цагийн орчим хичээлдээ ирээгүй гэж сургуулиас нь мэдэгдсэн” гэх дуудлага бүртгэгдсэн.

Хүүхэд алга болсон талаарх мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нийт 54 алба хаагч эрэн сурвалжлах чиглэлээр шуурхай ажиллаж, зам маршрутыг тогтоох, хяналтын камерыг шүүх, иргэдээс мэдээлэл цуглуулах зэрэг ажиллагааг зохион байгуулж, хүүхдийг 23 цаг 50 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу “Тахилтын эцэс”-ээс олж ар гэрт нь хүлээлгэн өглөө” гэх мэдээллийг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал өнөө...

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...