Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч: Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй…

Date:

Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгч дуудаад боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэж хэлсэн тухай мэдээлэл гарсан.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн юм.

Харин дөнгөж сая Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр “Өчигдөр нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан.

Үүнийг тодруулж хэлбэл “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ” гэж Ерөнхийлөгч УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу” хэмээжээ.

Мэдээллийн эх сурвалж: ubn.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Түймэрт өртсөн “Шинэ Улаангом зах”-ыг дахин барихад 3 тэрбум төгрөг тусгасан гэв

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ...

Галд өртсөн Б.Амин-Эрдэнэ охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирч, хандивын аянаа зогсоож буйгаа ар гэр нь мэдэгдлээ

Б.Амин-Эрдэнэ 11 настай 6 дугаар  ангийн сурагч 2025.12.02-нд Хэрлэн сумын...

Нийт нутгаар цас орохгүй, Улаанбаатарт -18 хэмийн хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 2-нд ихэнх нутгаар хүйтний...

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын...