О.Нарангарав: Хугацаанаасаа өмнө суллагдсан Б.Эрдэнэсүх надад болон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байна

Date:

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 30 хоног саатуулагдсан боловч хугацаанаасаа өмнө суллагдсан байдаг. Тэр эхнэр болон хүүхдүүдэд ойртохгүй, уулзахгүй байх” сануулгатайгаар суллагдсан.
Гэвч Б.Эрдэнэсүх эхнэр хүүхдүүдтэйгээ хуурамч дугаартай автомашинтай замд нь таарч, зам дээр шахах, мөргөх гэж оролдсон талаар түүний эхнэр О.Нарангарав цахим хаягтаа ийнхүү бичжээ.
О.Нарангарав: “АЙЖ БАЙНА. БИШЭЭГИЙН ЭРДЭНЭСҮХ нь 10-р сарын 16-нд 461-р ангид 30 хоног хоригдсон.
Гэвч хугацаанаасаа өмнө, 10-р сарын 30-нд “надтай болон хүүхдүүдэд ойртохгүй, уулзахгүй байх” сануулгатайгаар суллагдсан. Тэрэлжийн гүүрэн дээрээс баригдах үедээ Гаальтай Highlander маркийн автомашин дээр 0201УБК хуурамч дугаар зүүж яваад цагдаагийн байгууллагынханд баригдаж хоригдсон байдаг. Одоо ч энэ машинаа энэ дугаартай нь унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хууль хүчний байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байгааг харуулж байна. Хуулийн байгууллагад удаа дараа мэдэгдсэн ч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ авч, шалгаж тогтоохгүй байна. Тэр машинтайгаа хэвийн зорчиж, бидэнтэй зам дээр санаатайгаар таарч шахах, мөргөх гэж оролдох
• Хүүхдүүдийг сургуулиас нь аваад явах замд байнга өөдөөс гарч ирэх
• Ойртохгүй байх шаардлагыг бүрэн зөрчиж, тогтмол тааралдах оролдлого хийх нь надад болон хүүхдүүдэд амь нас, эрүүл мэндийн бодит аюул учруулж байна.
Хэрэв надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн БИШЭЭГИЙН ЭРДЭНЭСҮХ-тэй шууд холбоотой гэдгийг мэдэгдэж байна.
2025.11.20″ гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн иргэний нисэхийн салбарын үе үеийн...