Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, аварга О.Хангай, Б.Цэцэг нарыг Дундговь аймгийн Засаг дарга шинэ жилдээ урьжээ

Date:

“Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ “Төрийн байгууллагуудын шинэ жилийг үнэгүй хөтөлнө” гэж цахим орчинд бичсэн нь олны анхаарлыг татсан.

Улмаар түүнийг захиалсан шинэ жилд Улсын аварга О.Хангай өвлийн өвгөнөөр очихоо ч бас илэрхийлсэн. Мөн Б.Цэцэг тэдний очсон шинэ жилд цасан охин болж, хүний өөрийн гэхгүй рийл бичлэг хийж өгнө гэж сошиалдаа бичээд амжив.

Тэгвэл уг “мөрөөдлийн баг”-ийг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун аймгийнхаа шинэ жилд урьжээ. Тэрбээр “Хөтлөгч Д.Мөнх-Эрдэнэ, өвгөн аав О.Хангай, цасан охин Б.Цэцэг гурвыг хамтдаа 12 сарын 31-нд болох манай аймгийн шинэ жил дээр ирж оролцоно уу гэж урьж байна. 270-хан км шүү дээ. Манайх мөнгө байхгүй ээ. Гэхдээ бензинийг нь дүүргээд, нэг, нэг хонь, хэд хэдэн литр айраг дүүргээд л буцаана. Энэ гурвыг өөрсдөө хартал нь шэйрлээд, “таг”-лаад өгөөрэй” гэсэн байна.

Мөн дуулдгаараа алдартай УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Би угаасаа үнэгүй дуулдаг. Хамтарцгаая” гэсэн байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...