Шинэ дэд сайд нартай ТАНИЛЦ

Date:

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн дараах хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна. Тухайлбалтөрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэл, татварын цогц реформ, цөлжилтийн эсрэг “COP-17” олон улсын хурлын зохион байгуулалт, “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилт, Оюутолгойн татварын асуудал, шатахууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг тодорхой асуудал хариуцна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Засгийн газрын хуралдаанаас дараах хүмүүсийг:

1.    Содномдаржаагийн Даваасүрэнг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын;

2.    Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдын;

3.    Бат-Эрдэнийн Хуланг Сангийн дэд сайдын;

4.    Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын;

5.    Бэгзсүрэнгийн Энхтүвшинг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдын;

6.    Дашцэдэнгийн Баасандамбыг Батлан хамгаалахын дэд сайдын;

7.    Батбаярын Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдын;

8.    Доноровын Гантулга Боловсролын дэд сайдын;

9.    Баярсайханы Солонгоог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын;

10. Гочоогийн Ганболдыг Зам, тээврийн дэд сайдын;

11. Ганзоригийн Дашнямыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдын;

12. Самбуугийн Энхболдыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдын;

13.  Баасансүрэнгийн Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын;

14. Ганжавын Баярхүүг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдын;

15. Сугаржавын Далхаасүрэнг Эрчим хүчний дэд сайдын;

16. Ганбаатарын Номинг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томиллоо.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...