Б.Энхбаяр: Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу, хилээр гараад явчихсан уу?

Date:

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг цагдан хорьдгийг болиулсан. 2023 оны 11 сард баталсан хуулийн үр дүнд сүүлийн 1 жилийн хугацаанд цагдан хорих нь 3 дахин буурсан үзүүлэлт бий. Энэ бол сайн хэрэг. Харин улс төрчидтэй ойр хүмүүс цагдан хоригдохоос зайлсхийж байгаа асуудал байна.

Жишээ нь, Д.Амарбаясгалантай даргын хэрэгт холбоотой Эрдэнэжаргалыг шүүгч хоёр удаа суллалаа. Сүүлд уржигдар шөнө сулласан байна. Энэ нь мөрдөн байцаах ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд байна. Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу, хилээр гараад явчихсан уу? Үүн дээр шийдэмгий баймаар байна. Хууль зүйн сайдын хувьд хэрэг маргаан шийдвэрлэдэггүй учир оролцохгүй, нөлөөлж болохгүй. Бүрэн эрхийнх нь асуудлыг оруулж ирье л дээ, юунаас нь айгаад байгаа юм бэ. Түдгэлзүүлээд шалгая л даа” хэмээв.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026 оны зургаадугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан...

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас...

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээний бөхийн сонгомол барилдааны 55 кг-ын жингийн...

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу FIFA World...