Үндэсний хэмжээний систем хариуцагч “E-Mongolia” алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв

Date:

Өнгөрсөн долоо хоногт “E-Mongolia” системтэй холбоотойгоор иргэдийн хувийн мэдээлэл ил болсон байж болзошгүй нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн.

Тодруулбал, иргэд регистрийн дугаараар интернетэд хайлт хийхэд “И-Монголиа” платформд хадгалагдсан зарим хувийн мэдээлэл ил байсан талаар цахим сүлжээнд мэдээлсэн юм.

Тэгвэл “И-Монгол академи” албан ёсны тайлбар өгч, 2025 оны аравдугаар сард хийгдсэн системийн шинэчлэлийн явцад хяналт шалгалт сул байснаас үүдэн мэдээллийн аюулгүй байдлын алдаа гарсныг хүлээн зөвшөөрлөө. Мөн ил болсон мэдээллийг нууцалж, системийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэдгийг мэдэгдэв.

Тус алдаанаас нийт 14 мянга гаруй файл интернет орчинд байршсан байсныг тогтоосон бөгөөд цаашид мэдээллийн аюулгүй байдлыг хангах хяналт, шалгалтыг чангатгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Эх сурвалж: И-Монгол академи УТҮГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа Уулзалтад Сангийн яам, гааль,...

Б.Энхбаяр: Нийлүүлэгч компаниудын нөөцөд буй гэсэн 1400тн мах байхгүй нь тогтоогдсон

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын...

МАН-ын бүлгийн хурлаар дараагийн Хотын даргын асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж байна

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хаалттай хуралддаг....