ЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна

Date:

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

22-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -16…-18 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026 оны зургаадугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан...

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас...

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээний бөхийн сонгомол барилдааны 55 кг-ын жингийн...

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу FIFA World...