Энэ сарын 31-нээс иргэдийн газар авах хүсэлтийг шийдвэрлэж дарааллын дагуу олгож эхэлнэ

Date:

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг шинэчлэн баталж, хэрэгжүүлж эхлээд байна.

Шинэ журмын хүрээнд иргэн, хуулийн этгээдээс газартай холбоотой нийт 27 төрлийн хүсэлтийг хүлээн авах зохицуулалттай болсон. Үүнд газар эзэмших, ашиглах эрх шинээр авах, эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт өөрчлөх, эзэмшлийн газрын хэмжээ болон байршил солих, нэгж талбар нэгтгэх, хуваах, газрын эрхийн төрлийг өөрчлөх, сервитут бүртгүүлэх зэрэг хүсэлтүүд багтаж байна.

Эдгээр хүсэлтийг газрын цахим систем болох www.egazar.gov.mn болон “egazar” гар утасны аппликейшнээр дамжуулан хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу өргөдлийн төрлөөс шалтгаалан ажлын 1-5 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгажээ.

Харин иргэдийн газар авах хүсэлтийг найм хоногийн дараагаас эхлэн шийдвэрлэж, дарааллын дагуу олгож эхлэх талаар мэдээлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын хуралдааны үеэр уг асуудлаар албаны эх сурвалж тайлбар өгсөн юм.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн цахим системээр газар авах өргөдөл хүлээн авна. Иргэд хүсэлтээ бүрэн цахимаар илгээх бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад ирсэн хүсэлтийг дарааллын дагуу шийдвэрлэж, газар олгох ажлыг эхлүүлнэ” гэж онцолсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Э нь 3 настай дагавар...

“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах...

Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал...

Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

Цэргийн байгууллагуудад хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлт болон хүнлэг...