Сошиалаар дамжуулан иргэдэд ₮1.1 тэрбумын хохирол учруулсан иргэнийг баривчилжээ

Date:

Тайланд улсаас Монгол Улсын иргэд рүү чиглэсэн залилах гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд “Б”-г олон улсад эрэн сурвалжлан энэ сарын 22-ны өдөр албадан авчирлаа. Түүнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлаад байна.

Яллагдагч “Б” нь 2023 оноос хойш бусдын цахим хаягийг хакердаж, тус хаягуудаа ашиглан “Мөнгө зээлээч” гэх утга бүхий зурвас илгээж мөнгө шилжүүлэн авч байсан.

Мөн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулна гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг олж тогтоожээ.

Иймд иргэд та бүхэн цахим орчин үйлдэгдэж буй цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, бусдад хувийн мэдээллээ задруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...