Дубай руу аялсан татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн сайд Б.Жавхлан, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нартай уулзаж, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлагууд аялал зугаалгаар явсан асуудлыг тодрууллаа.

Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран Дубай явах арга хэмжээнд Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга, албан хаагчдыг оролцуулах боломжгүй гэдгийг Татварын ерөнхий газрын даргын хувьд биечлэн хэлж үүрэг болгосон ч албан хаагчид Дубай явсан мэдээллийг дараа нь авсан. Урьдчилж хэлж сануулсаар байтал гадаад явсан алба хаагчид одоогоор Монголд ирээгүй байна гэсэн тайлбар өглөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын албанд шинэчлэл хийж, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, чирэгдэл бага учруулдаг, хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцдог зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна. Хариуцлагагүй зарим хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж болохгүй. Иймд Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөхийг ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд үүрэг болголоо. Мөн шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, зарчимтай, дэг журамтай ажилладаг Татварын албыг бий болгож ажиллахыг даалгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026 оны зургаадугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан...

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас...

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээний бөхийн сонгомол барилдааны 55 кг-ын жингийн...

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу FIFA World...