Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж сэтгэцийн өвчтэй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг чангаруулна гэв

Date:

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 тоот тушаалаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан нийгмийг цочроосон онц ноцтой гэмт хэрэгтэй холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ түүний үр нөлөө, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа эсэхэд хатуу хяналт тавьж, цаашид дахин энэ төрлийн харамсалтай хэрэг гарахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт, Дарь-Эхэд сэтгэцийн өвчтэй 48 настай эрэгтэй Б гэгч нь 8 сартай жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хутгалж хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан.

Энэ хүрээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн хүрээнд явагдаж чадаж байгаа эсэх, шинжээчийн дүгнэлт бодитой, үнэн зөв байсан эсэх, ямар дүгнэлтээр хэрэг үйлдэгч этгээд эмнэлгийн хараа хяналтаас гадуур сул чөлөөтэй явж байсан талаарх бүх нөхцөл байдлыг тогтоож ажиллаж байгаа гэв.

Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албагдлагын арга хэмжээ авагдсан 257 хүн байгаагаас жилд дунджаар 30 орчим хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагддаг гэсэн судалгаа байгаа юм.

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Сэтгэцийн өвчтэй хүн хэрэг хүлээх чадваргүй, эмнэлгийн хяналтанд байх ёстой. Тухайн хэргийг шалгаж байгаа. Цаашдаа ийм харамсалтай хэрэг гаргахгүйн тулд анхаарна” хэмээн онцлон хэлсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...