“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна

Date:

Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг залилангийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.  Тодруулбал гэмт этгээдүүд “банк, санхүүгийн байгууллагаас зээл олгоно”, “буцалтгүй тусламж үзүүлнэ” гэх мэт худал мэдээлэл тараан, фишинг төрлийн холбоос линк илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг авдаг.

Мөн “Таны интернэт банкны мэдээлэл алдагдсан байна” гэх мессэж илгээж, дараах линкээр орж “Аюулгүй байдлаа хангаж, хувийн мэдээллээ яаралтай шинэчилнэ үү” гэж хууран мэхлэх замаар иргэний өөрийн гараар мэдээллээ оруулж, интернэт банкны эрхийг нь хууль бусаар авдаг тохиолдол олноор бүртгэгдэж байна.Тиймээс иргэдийн интернэт банканд хууль бусаар нэвтэрч, дансан дахь үлдэгдлийг шилжүүлэн авах, утасны зээл, үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн мөнгө завших гэмт хэрэг үйлдэж байгааг сэрэмжлүүллээ.

Иймд:

  • Танихгүй этгээдээс ирсэн холбоос, линк дээр дарахгүй байх,
  • Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх,
  • Банк, санхүүгийн байгууллагаас ирсэн мэт сэжигтэй мессэж, дуудлагыг албан ёсны сувгаар нь нягтлах,
  • Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд сонор сэрэмжтэй байж, өөрийн эд хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...