ДӨРГҮЙ БУХ ШИГ Ц.ДАВААСҮРЭН…

Date:

Одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотын утаа гамшиг болж байв. Бүр өмнөх хүнээ хүртэл харахгүй болж иргэн бүр айдаст автаж байлаа. Ямар олигтойдоо “Лондонгийн манан” Монголыг бүрхлээ хэмээн бичиж байв. 1952 онд Лондон хотын  нүүрсний утаа гамшиг болж гурав хоногт 12 мянган хүн нас барсан түүхтэй. Улс орон даяараа утаанд хордож үхэх нь гэсэн айдас нөмөрч байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Түүхий нүүрсийг хориглох” тогтоол гарсан байдаг.

Иргэд юу түлэх вэ гэсэн дахин айдас автах үед Шахмал түлшний үйлдвэр барих санал санаачилгыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гаргасан юм. Мөн л үйлдвэр барьж чадах уу, иргэд шахмал түлшийг ашиглаж барах уу гэсэн түмэн асуулттай тулгарсан. Энэ үед Ц.Даваасүрэн дөргүй бух шиг зүтгэсээр хоёр жилийн дотор 600 мянган тонн түлш гаргах үйлдвэр байгуулсан. Ямартаа ч Нийслэлийн 220 мянган өрх айл дулаан өвөлжсөн.

Шахмал түлш хэрэглэсэн эхний жилүүдэд утаа үлэмж хэмжээгээр буурч олон нийтийн талархал хүлээж байв. Энэ алга ташилтаар Орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН дараалан ялалтаар дуусгасан. Ц.Даваасүрэн сайдад сайн муу талууд их бий. Тэрээр нэг зориглосон шийдсэн асуудал дээрээ бат зогсож чаддаг. Өөрийн зөв гэсэн асуудал дээрээ дөргүй бух мэт зогсож МАН-аас удаа дараа хөөгдөж байсан удаатай. Тийм л тууштай, зоригтой улс төрч шүү.

Утаа буусан, буугаагүй гэх асуудлыг өнөөдөр ярьцгааж байна. 80 хувь буурсан буураагүй гэх ярих үндсийг тавьсан Ц.Даваасүрэнг дурсах хэрэгтэй. Тэр яг “Нэр нь тодроогүй баатрууд” гэдэг шиг утаатай тэмцсэн нэгэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Н.Энхбаяр: Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайд болсон гэхэд нь цочирдсон. Хэл амтай ажил юм биш үү гэж хэлсэн…

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэхэн бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлээд...

О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох...

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна гэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын...

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...