Казах үндэсний СОЁЛЫН ТӨВ байгуулахаар болжээ

Date:

Өв соёл, уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, үеэс үед өвлүүлэн түгээж, хөгжин дэвжиж буй казах түмний Нарны баяр буюу Наурызын баяр Сүхбаатарын талбайд өнөөдөр /2026.03.22/ болж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар Наурызын баярын нээлтэд оролцож, баяр хүргэж үг хэлэв. Тэрбээр” Эх орныхоо өнгөрсөн болон өнөө, ирээдүйн хөгжил, дэвшлийн төлөө хөдөлмөрч казахын ард түмний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалт өрнөсөн газар бүхэнд бусдыг үлгэрлэн уриалан дуудаж чаддаг, алдар, гавьяа амжилтын эзэд билээ.

Засгийн газраас үндэстний цөөнхийн хэл, соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад онцгойлон анхаарч Хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэлийг баталсан. Ингэснээр Монгол хэлний тухай хуульд заасны дагуу хос хэлний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, казах хүүхэд багачууд хос хэлээр боловсрол эзэмших боломж нээгдсэн” талаар Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэв. Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд казах түмний үндэсний соёлын төв байгуулахаар болсныг дуулгахад хурсан олон талархан хүлээн авлаа.

Дэлхийн 44 улсад хагас тэрбум хүн Наурызын баяр тэмдэглэж байна. Монгол Улсын 150 мянган казах иргэдийн 40 мянга нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...