Хоёр настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа” хэмээн хөнөөсөн хэрэгт ээжийг нь яллагдагчаар татжээ

Date:

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 2025 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн орчимд ирсний дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй гэмт этгээдийг тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан.

Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг явдал хоёрдугаар сарын 8-нд гарсан гэх ба хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн байж магадгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт холбогдох шүүх хурал ирэх лхагва гарагт товлогджээ. Талийгаач хүүгийн ээжийг “асран хамгаалах үүргээ биелүүлээгүй” хэмээн яллагдагчаар татаад байгаа аж.

Талийгаачийн хойд эцэг нь өөрийгөө бусдын халдлагад өртсөн гэж эхэлж мэдүүлсэн ч хэргийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад 26 настай залуу дагавар хүүхдээ “Машин бохирдууллаа” хэмээн уурлаж, амь насыг нь бүрэлгэн, цогцсыг нуусан байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...