Ж.Алдаржавхлан: Аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгоход анхаарна

Date:

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан яамныхаа албан хаагчидтай өчигдөр (2026.04.10) уулзлаа.

Тэрбээр соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх онцлох ажлууд болон салбарын хөгжлийн ерөнхий чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд яамны албан хаагч бүрийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлоод, цаашид салбарын хөгжлийг хурдасгахын тулд шинийг санаачлагч, шийдвэр гаргагч байх болно гэдгээ тодотголоо.

Түүнчлэн аялал жуулчлалыг Монгол Улсын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч, бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлэв. ​Уулзалтын үеэр салбарын албан хаагчдын үгийг сонсож, цаашдын хамтын ажиллагаа, ажлын уялдааг хэрхэн сайжруулах талаар нээлттэй санал солилцов. Энэхүү уулзалт салбарын шинэчлэл, хөгжлийн зорилтуудыг нэгдмэл ойлголттой, шинэлэг арга барилаар эрчимтэй хэрэгжүүлж эхлэх суурь алхам болж байна гэж ССАЖЗЯ мэдээлэв.

Үндэсний номын сангийн шинэ салбарт зохион байгуулсан тус уулзалтад яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар болон 100 гаруй албан хаагч хамрагджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...