“Улаанбаатар марафон”-ы бүртгэл ирэх сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжилнэ

Date:

Өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт ирэх сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар бүртгэж байгаа бөгөөд бүртгэл ирэх сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна.

  • Хамгийн богино зайд буюу 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.
  • Мөн эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг байх юм
  • .Харин 10 км-ийн зайд 18-аас дээш насныхан оролцуулна. Бүртгэлийн хураамж 50 мянган төгрөг.
  • Үүнээс гадна 21 км-ийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 70 мянган төгрөг юм байна.
  • Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насныхан болон тусгай хэрэгцээт иргэд гүйх бөгөөд 90 мянган төгрөгийн хураамж төлж бүртгүүлэх боломжтой.

Мөн тусгай олимпын төрөл болох 500 метр, 800 метрийн гүйлтэд оролцогчид төлбөрийн хураамж төлөхгүй бүргүүлж оролцоно.

Мөн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажуулан сертификат олгожээ. Ингэснээр лон улсын стандарт шаардлагад нийцсэн, албан ёсны баталгаажсан замтай болж, марафон гүйлтийн спортын цол, зэрэг олгох, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид оролцож амжилтаа баталгаажуулах боломж бүрдэж байгаа аж

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...