Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил хаврын бүтээн байгуулалтын хүрээнд хэд хэдэн тохижилтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тухайлбал, Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг бүхэлд нь шинэчилнэ. Ингэхдээ ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийж, явган хүний хөтөчтэй хавтангаар шинэчлэх юм. Мөн баруун гар тийш эргээд буюу Сөүлийн гудамжны явган зам, гадна тохижилтыг шинэчлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нарантуул” захаас 10 дугаар хороолол хүртэлх Нарны замыг иж бүрэн шинэчлэх ажлын зураг төслийг хийж байгаа. Тус ажлыг энэ жил эхлүүлнэ” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан цаг үеийн нөхцөл байдалтай...

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

"Дэлхийн хортон шавж, устгалын өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл орчин -...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн...

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...