Эрчим хүчний салбарынхан маргааш төв талбайд жагсахаа мэдэгдлээ

Date:

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас сонирхлын маргаан үүсэж, ажил хаялт зарлах нөхцөл байдал үүсжээ.

Үүнтэй холбоотойгоор МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэж өгөхийг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас шаардах зорилгоор жагсаал цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлд 2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр 43 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Тус мэдэгдэлтэй танилцан бүртгэж авсан тухай хариу албан бичгийг дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн тул МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос маргааш, нөгөөдөр буюу 16-17-ны өдрийн 11:00-14:00 цагт Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...