721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

Date:

Авлигатай тэмцэх газарт иргэн А нь нас барсан аавынхаа тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн авч байгаа талаарх мэдээлэл иржээ.

Мэдээллийг хянан шалгахад тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд түүний нас барсан бүртгэлийн талаарх мэдээлэл тухайн цаг үедээ нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгдэхгүй, улсын бүртгэлийн болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын цахим сангийн мэдээлэл солилцоо хангалтгүй, нас барагчийн талаарх бүртгэл мэдээлэлд тухай бүрд нь шинэчлэл хийдэггүй.

Улмаар тоо бүртгэлийн зөрүү үүссэн, тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээний акт батлагдаж, мөрдөгдөөгүй байгаа зэргээс шалтгаалан нас барсан иргэний тэтгэвэр хууль бусаар үргэлжлэн олгогдож, улмаар нийгмийн даатгалын санд бодит хохирол учирсан нөхцөл байдал тогтоогджээ.

Түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023-2025 онд нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн олголтод хийсэн шалгалтын дүнг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хянан үзэв.

Нийт 721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоноос 380 хүнтэй холбоотой 1,8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт тогтоон, 233 хүнд холбогдох 1,1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулж, тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэн, одоогоор 341 хүнд хамаарах 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: АТГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн цалин...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...

Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт төрийн албан хаагчдыг уян...

Маргаашаас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй болно

Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй боллоо. Тодруулбал 2026 оны 04 дүгээр...