Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

Date:

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас сонирхлын маргаан үүсэж, ажил хаялт зарлах нөхцөл байдал үүсч өнгөрөгч 04 дүгээр сарын 15-ны өдөр эрчим хүчний салбарынхан Төв талбайд цалингаа нэмэгдүүлэх агуулгаар жагсаж эхэлсэн талаар бид мэдээллэж байсан билээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарын хоёр үйлдвэрчний эвлэлийн холбоо байгаа. Жагсаал цуглаан хийхээс нь өмнө нэлээн удаан уулзсан. Ойлголцсон гэж бодож байгаа. Тэднээс цалин хөлс нэмэхийг шаардаж байгаа. Гэхдээ эвлэлийн үндсэн үүрэг бол цалин хөлсөөс гадна ажилчдын нөхцөл байдал, нийгмийн асуудал, аюулгүй байдал, хөдөлмөрийн хамгаалал зэрэг олон асуудал хамаардаг. Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашгийг хамгаалж байгаа. Шинээр томилогдсон сайдын хувьд нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал бол ажилчдын эрх ашиг.

Эрчим хүчний салбарт 17 мянган хүн онцгой байдалд, маш хүнд нөхцөлд ажилласаар ирсэн. Олон арван жилийн турш шүү. Гэтэл салбарын үнэлэмж байх ёстой түвшиндээ байдаггүй. Миний хувьд салбарынхаа үнэлэмжийг нэмэхийн төлөө ажиллана. Үүнд цалин мөнгө, мөнгөн бус нэр төр, аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал бүгд багтана.

Шулуухан хэлэхэд өнөөдрийн эрчим хүчний салбар алдагдалтай байгаа. Олон зуун тэрбумын алдагдалтай өр ширэндээ баригдчихсан. Үүнийг шийдэж байж өвөлжилтийн бэлтгэлээ хийж чадна, цахилгаан хязгаарлалтгүйгээр онд орж чадах юм. Тулсан өр ширээ нээлттэй хэлэх ёстой байх. 700 орчим тэрбумын өр бий. Яаралтай 571.3 тэрбум хэрэгтэй. Энэ бол цалингаа тавьж чадахгүй нөхцөлд орох гэж байгааг нөхөх мөнгө. Өмнө нь дандаа тартагтаа тулсны дараа л нэг удаагийн шийдвэр гаргадаг. Асуудал нь эргээд гараад ирдэг байсан.

Тиймээс үнэ тарифын бодлогыг шинэчлэх, зохистой болгох, өртөг зардлыг нь бууруулах хэрэгтэй. Ингэж байж зохистой түвшиндээ очно. Өнөөдөр Монголд тулгамдаж буй асуудлуудаа эрэмбэлэх ёстой байгаа. Төсвийн тодотголоор, ирэх 2027 оны төсвөөр бид арай өөр төсөв өргөн барина. Үүнийг Засгийн газарт танилцуулна. Ойлгох байх гэж найдаж байна.

Тоглоом тоглоход хамгийн түрүүнд цахилгаан станцаа барьдаг, тэр улс нь хүчтэй болдог гэж хүүхдүүд хэлж байна. Ийм чухал салбараа бид хойш тавьж, алдаж ирсэн. Гадна жагсаж байгаа салбарынхандаа хандаж хэлэхэд, цалин нэмэх тухай амлах боломжгүй. Цалингаа тавьж чадах эсэх, засвар үйлчилгээгээ хийж чадах эсэх дээрээ тулчхаад байна. Салбарынхан маань ойлгох байх. Богино хугацаанд өр ширээ дарах ёстой, амьсгаа авах ёстой” хэмээсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын 2026 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тааруулах...

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Энэ сарын 15-19-нд БНТУ-ын Истанбул хотноо Олон Улсын Парламентын...

Төв талбайн асарт үнэ төлбөргүй циркийн үзүүлбэр үзүүлнэ

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...