“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

Date:

Монголын Морин спорт, уяачдын холбооны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааныг тавдугаар сарын 1-нд Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ.

Уралдааныг их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар явуулж, гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морийг 20 сая төгрөгөөр байлна. Харин аман хүзүүнд 10 сая, айргийн морьдыг 4–8 сая төгрөгөөр шагнахаар төлөвлөсөн байна. Мөн 6–10 дугаар байрт шалгарсан хүлгийг 1 сая, 11–20 дугаар байрт орсон морьдыг 500 мянган төгрөгөөр урамшуулах аж.

Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.18-д “Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэлх бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулна” гэж заасны дагуу Монголын Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн 2026 оны нэгдүгээр сарын 13-ны хуралдаанаар бүсийн уралдаануудыг орон нутагт зохион байгуулах саналыг хэлэлцэн, холбогдох саналуудаа Засгийн газарт уламжилсан байна. Ингэснээр 2026 оны 7 дугаар сарын 24–26-нд бүсийн хурдан морины уралдаануудыг тодорхой аймгуудад зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин “Дүнжингарав-2026” хаврын уралдаан нь дээрх бүсийн уралдааны зохион байгуулалтад хамаарахгүй болохыг албаныхан онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...