НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хороо хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцлээ

Date:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Засаглал, эрх зүйн хороо хуралдаж, нийт 8 асуудал хэлэлцлээ. Хорооны гишүүдээс 7 асуудлыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжиж, нэг асуудлыг дэмжсэнгүй.

Тодруулбал, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд, буцаахаар шийдвэрлэлээ. Тус байгууллага нөөцөд байгаа 180 автобусыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хот хоорондын чиглэлд ашиглах боломжтой талаар танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал, чанарын асуудал байнга хөндөгддөг. Нийслэлийн иргэдэд үйлчлэх үүрэгтэй нийтийн тээврийн байгууллагууд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор нөөц автобусаа орон нутгийн тээвэрт ашиглъя гэж байгаа нь тун зохисгүй. Төр хувийн хэвшлийн бизнесийн орон зай руу дайрч болохгүй” хэмээн үзэж, уг асуудлыг дэмжихгүйгээ илэрхийллээ. Хорооны нийт гишүүдийн олонх дээрх асуудлыг дэмжээгүй тул буцаалаа.

Мөн хуралдаанаар төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн 419 мянган сурагчийн эрх ашиг, аюулгүй байдал, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд “Сургуулийн эргүүлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн НИТХ-ын Ээлжит VII хуралдаанд танилцуулахыг дэмжив.

“Сургуулийн эргүүлийн журам”-д дараах хэд хэдэн чухал өөрчлөлт оруулах саналыг НИТХ-ын Төлөөлөгч Б.Ану-Үжин танилцуулав.

  • “School police” буюу сургуулийн эргүүлд ажиллаж буй эцэг, эхэд ажил олгогчоос бүтэн өдрийн цалинтай чөлөө олгох
  • Сургуулийн орчимд эргүүл хийх эцэг, эхийн тоо 4 байгааг 6 болгон нэмэгдүүлэх
  • Бизнес болтлоо өргөжөөд байгаа “Төлбөртэй эргүүл”-ийг таслан зогсоох зэрэг нэмэлт өөрчлөлтийг тусгахаар танилцууллаа.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй, сурч боловсрох эрхийг хамгаалж жилд нэг удаа “School police” хийснээр сургууль орчмын бүсэд үйлдэгддэг гэмт хэргийн гаралт 40 хувиар буурсан. Үүний зэрэгцээ “School police” үйлчилгээнээс гадна ухаалаг камерын системийг бий болгоход нийслэлийн удирдлагууд онцгой анхаарч байгаагийн бодит үр дүн гэдгийг албаныхан онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...