Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Date:

Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсоож, үүнтэй зэрэгцэн дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхлэхээр болжээ. Энэ зун нийт 376 километр урттай төв магистраль шугамаас 16 гол шугамд засвар хийхээр төлөвлөсөн. Ажлыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд зохион байгуулна. Засварын ажлыг 8-9 хэсэгт хуваан гүйцэтгэх хуваарийг баталжээ.

Тодруулбал, эхний ээлжийн ажил тавдугаар сарын 18-28-ны хооронд Хан-Уул дүүргийн зарим бүсэд хэрэгжинэ. Үүнд Вива сити, Шинэ Яармаг хороолол, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, НЗДТГ-ын байр “Хангард” орчим, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын хотхон, 19 дүгээр хороолол орчмын айл өрхүүд хамрагдах юм.

Дээрх хугацаанд эдгээр байршлын хэрэглэгчдийн халуун усыг 10 хоногийн хугацаанд хязгаарлаж, дулааны шугамыг засварлах, шинэчлэх, өргөтгөх ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Шугамын засвар, шинэчлэлийн ажлууд 10-20 хоног үргэлжилнэ. Үүнийг үе шаттайгаар засварлах аж.

Мэдээллийн эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...