Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Date:

Японы нэрт зохиолч Харүки Мүраками ирэх долдугаар сард шинэ романаа худалдаанд гаргах болсныг хэвлэлийн компани нь Пүрэв гарагт зарлажээ.

Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд түүний гаргаж буй анхны роман юм.

“Кахогийн Үлгэр” нэртэй уг романд 26 настай зурагт номын зохиолч Кахо хэмээх бүсгүйн тухай өгүүлэх юм байна. Энэ нь Мүракамигийн хувьд эмэгтэй хүнийг зохиолынхоо цорын ганц гол дүр болгосон анхны тохиолдол болохыг Shinchosha хэвлэлийн компани мэдээлжээ.

352 хуудастай уг роман нь 2024 оны зургаадугаар сараас 2026 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд утга зохиолын Shincho сэтгүүлд дөрвөн хэсэг болон хэвлэгдсэн “Кахо” цувралыг нэгтгэж, шинэчлэн бичсэн зохиол юм байна.

Уг зохиолын эхний хэсгийг англи хэл рүү Филип Габриэл орчуулсныг 2024 онд “The New Yorker” сэтгүүлд хэвлүүлж байжээ.

Шинэ роман долдугаар сарын 3-ны өдөр хэвлэмэл болон дижитал хувилбараар худалдаанд гарах гэнэ.

Мүраками нь олон арван хэл рүү орчуулагдаж, хэд хэдэн киноны зохиол болсон “Norwegian Wood”, “Kafka on the Shore”, “1Q84” зэрэг романуудаараа дэлхий дахинд танигдсан уран бүтээлч юм.

Түүний сүүлийн роман “The City and Its Uncertain Walls” 2023 онд хэвлэгдэж байжээ.

Эх сурвалж: Kyodo News

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...