Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Date:

Туулын хурдны зам төслийг гүйцэтгэгч Хонконгийн “ХаоЮань групп” ХХК-д нийслэлийн төсвөөс ₮500 тэрбумыг хэрхэн өгсөн тухайгаа хотын дарга Х.Нямбаатар тайлбарлав.

Тэрбээр “Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг хүн бүхэнд оньсого мэт байна. Гүйцэтгэгч компанид гэрээний дагуу банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу бид нар шахаж байгаад 500 тэрбум төгрөгийг өгсөн. Олон улсын FIDIC silver book-р энэ гэрээг хийсэн. Бараа материалын үнэ өсөх, ханшийн зөрүүгийн эрсдэлүүдийг хоёр тал ээлжилж, хувааж авдаг. Юанийн ханш өсвөл бид, шатахуун, битум, цементийн үнэ өсвөл айлын тал эрсдэлээ үүрнэ. Бидний шилжүүлж байгаа мөнгө банкны баталгаатай, нөгөө тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд олон улсын даатгалтай учраас энэ жил ажил явбал дахиад ч мөнгө өгнө. Бид мөнгө өгсөн өдөр бүрээр юанийн эрсдэлийг бууруулж байгаа юм.

Ажил гүйцэтгэх толгой компанийн салбар шинэ компанийг Монголд байгуулж, УБЕГ-т бүртгүүлэн банкны баталгаа байршуулж тухайн компанийн дансаар мөнгөө авч байгаа. Авсан мөнгөөрөө бүх кэмпийг барьж, тоног төхөөрөмжүүдийг татан, карьераа олборлоход бэлэн болж, зураг нь дуусаад өрөмдлөгөө хийж байтал төслийг зогсоосон. Эдгээрийг аваад үлдсэн мөнгө нь дансанд нь байдаг байлгүй.

Мөнгө угаах терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийг ахалж байсны хувьд хэлэхэд тухайн компанийн дансанд орсон мөнгө хаашаа шилжсэнийг программаар гаргаж ирдэг. АТГ энэ асуудлыг яаралтай шалгаж, олон нийтэд танилцуулах ёстой” гэлээ.

Туулын хурдны замын ажилд энэ онд нийслэлийн төсвөөс ₮789 тэрбумын зарцуулахаар баталсан бол өнгөрсөн онд ₮538.6 тэрбумыг төсөвлөжээ. “Туулын хурдны зам” ОНӨААТҮГ-ын энэ оны үйл ажиллагааны зардал ₮1 тэрбум. Ингэснээр ₮1.3 их наяд гаруйг зарцуулах болоод байна. Харин өнгөрсөн онд төсөвлөсөн мөнгөний талаар хотын дарга дурдсангүй.

Нийслэлийн төсвийн 2.3 их наяд төгрөгөөр барих уг замыг иргэд эсэргүүцэж, Засгийн газраас хоёр дахь удаагаа зогсоогоод байгаа билээ.

Мэдээллийн эх сурвалж: ikon.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...